Бидний тухай

Манай “THE MONGOLS” төсөл нь Монголын өв соёл, үнэт зүйл, өвөг дээдсийн бахархалт түүхийг түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулан залуу хойч үедээ эх оронч, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой соёл-танин мэдэхүйн нэгдсэн төсөл юм.

Тус төслийн хүрээнд дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд амьдарч буй 50 гаруй хот, улс орон, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад Монголчууд болон Монгол Улсын 21 аймгийн 400 гаруй сум, суурин газарт хүрч ажиллахаар төлөвлөн, нийт 250,000 км замыг туулан соёлын өвийг баримтжуулах зорилт тавин ажиллаж байна.

Бид соёлын биет болон биет бус өв, зан заншил, уламжлалт ёс, монгол угсаатны онцлог, түүхэн гэрэл зураг, баримтыг сэргээн судалж, тайлбарлан, цуглуулж эмхэтгэн, орчин үеийн технологи (гэрэл зураг, дуу, дүрс)-д тулгуурлан түүхийг баримтжуулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж байна.

Одоогоор:
– Сошиал орчинд The Mongols хуудсаар дамжуулан Монголын түүхэн 40,000+ гэрэл зурагт нэг бүрчлэн тайлбар хийж түгээсэн
– “Олноо өргөгдсөн Монгол” 2 боть гэрэл зургийн цомог ном
– “The Mongols” англи-монгол гэрэл зургийн цомог ном (Limited edition – 999 хувь)-ыг амжилттай хэвлэн борлуулсан
– 300+ богино (Reels) видео контент бүтээсэн
– Сар бүр тогтмол 20–30 сая хандалт, 360,000 идэвхтэй дагагч, 32,000 гишүүнтэй групп-тэйгээр үйл ажиллагаа явуулж байна

Иймд Монголын түүх, өв соёлыг дээдлэн түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой үндэсний томоохон аж ахуйн нэгж, эх оронч байгууллагуудыг манай төсөлтэй дэлгэрэнгүй танилцаж, хамтран ажиллахыг урьж байна.

Монгол гэсэн бүхэн өнө мөнх оршиг.

Хүндэтгэсэн,
The Mongols төслийн санаачлагч
Нанзаддоржийн Бямбадорж

Холбогдох утас: 7230 0039
Фэйсбүүк: The Mongols
И-мэйл: info@themongol.mn