Зүүнгарын их хаан Галдан бошигтын жижиг илд
Нийт урт нь 119 см, ирний урт 73,7 см, Ир нь цэвэр гангаар хийгдсэн, илдний хуйг хар аварга загасны арьсаар бүрсэн,бариул тэргүүтэй илдэний хэсгүүдийг алтаар хээлж урласан. Хээ нь Говь-Алтай аймгаас олдсон Галдан бошигт хааны эмээлний хээтэй яг ижилхэн байдаг.
1696 онд Галдан бошигт хаан манжид ялагдахад тэд хураан авчээ. Манжийн канси хуанди Хөх хотын Чонфу сүмээр дайран өнгөрөхдөө хамба ламд нь хадгалуулсан байна. Түмэдийн ноёд 1946 оны 7 сард Чанкашид бэлэглэсэн. Одоо БНХАУ-ын Жежиан мужийн Нинбо музейд хадгалагдаж байна . Илдний таглаа дээр "канси хуанди өөрийн биеэр Галдан хааны илдийг хураан авсан..." хэмээх хятад ханзаар бичсэн бичээстэй.